Үйлчилгээ


Юнайтед Бродерс нь доорх үндсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулж байна:

Уул уурхай, геологи хайгуул

Хайгуулын өрөмдлөг

Кэмп, катерингийн үйлчилгээ

Юнайтед Бродерс Групп нь Монголын уул уурхайн салбарын огцом өсөлтийн үр дүнд бий болсон олон боломжуудыг ажил хэрэг болгох зорилгоор байгуулагдсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн цаг үед Монголын уул уурхайн салбарт олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэгчид дутагдаж байлаа. Юнайтед Бродерс Групп нь тогтмол, байнгын сургалтын үр дүнд уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий баг, хамт олныг бүрдүүлээд байна.

“Хос Орчлон” ХХК бол техникийн ноу-хауг эзэмшсэн, геологийн төслийг бүхий л шатанд хэрэгжүүлэх туршлагатай, мэргэшсэн компани юм. Тус компани нь харилцагч нартаа чанартай дараах үйлчилгээг үзүүлж байна:

Геофизикийн судалгаа/цооногийн бичиглэл болон боловсруулалт

Геотехник, эрдсийн үнэлгээ, уул уурхайн үнэлгээ, уул уурхайн дүгнэлт-зөвлөгөө

Ордын нөөцийн тооцоолол

Хөндлөнгийн цогц чанарын үнэлгээ болон баталгаажуулалт

Ашигт малтмалын нөөцийн хяналт, баталгаажуулалт

“Эм Эм Ай Ди” ХХК бол хайгуул, уул уурхай болон геотехникийн компаниудад өрсөлдөхүйц үнээр дээд зэргийн чанартай өрөмдлөг, хайгуулын үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2011 онд байгуулагдсан өрөмдлөгийн компани юм.

Монгол орны эрс тэс цаг уур, газрын хүнд хэцүү нөхцөлд зохицож ажиллахын тулд тогтмол үзлэг, арчилгаа хийгдэж, өрөмдлөгийн машинуудыг контэйнерт болон туулах чадвар сайтай машинууд дээр суурилуулсан.