Юнайтед Бродерс Групп

Юнайтед Бродерс Групп нь 2009 онд байгуулагдсан, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудыг нэгтгэж, нэгдсэн менежментээр хангадаг компани юм. Юнайтед Бродерс нь доорх үндсэн гурван салбарт үйл ажиллагаа явуулж байна:

Уул уурхай, геологи хайгуул

Хайгуулын өрөмдлөг

Кэмп, катерингийн үйлчилгээ

Юнайтед Бродерс Групп нь Монголын уул уурхайн салбарын огцом өсөлтийн үр дүнд бий болсон олон боломжуудыг ажил хэрэг болгох зорилгоор байгуулагдсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэн цаг үед Монголын уул уурхайн салбарт олон улсын жишигт нийцсэн чанартай үйлчилгээ үзүүлэгчид дутагдаж байлаа. Юнайтед Бродерс Групп нь тогтмол, байнгын сургалтын үр дүнд уул уурхайн салбарт үйлчилгээ үзүүлэх мэргэшсэн, өндөр ур чадвар бүхий баг, хамт олныг бүрдүүлээд байна.

 

Мэдээ мэдээлэл

Facebook page